m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.22 03:18
439
Технологийн хичээлийн иж бүрдэл хүлээлгэж өгөв

Хүүхэд нэг бүрийн авъяас чадварыг нээн хөгжүүлэхэд орчин нөхцөл онцгой чухал байдаг.Сүхбаатар дүүргийн хэмжээнд дүүргийнхээ сургууль бүрт эрэгтэй, эмэгтэй технологийн танхим байгуулах ажлын хүрээнд 12 сургуульд эмэгтэй сурагчдын технологийн хичээлд хэрэглэгдэх иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болжээ. 

Энэ үеэр Засаг дарга Д.Бадарсан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн нар сургуулиудад Тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зөвлөсөн юм.

Тоног төхөөрөмжинд индүү, хөргөгч, плитка, шарах шүүгээ, хоёр төрлийн холигч, зургийн аппарат , ширээний гэрэл, мэрэгжлийн ном гарын авлага, сурагч ширээ, сурагч сандал, Сурагчийн бүтээлийн шүүгээ, Ханын үзүүлэн самбар, Мэрэгжлийн ном гарын авлага, Сурагч ширээ, сандал, Сурагчийн бүтээлийн шүүгээ, Ханын үзүүлэн самбар, Үйлдвэрлэлийн зориулалттай оёдлын машин SINGER 191 D, Оёдлын цахилгаан машин SINGER 2250, 4 утаст хэрээсний машин SINGER 14SH654, Эсгүүрийн ширээ, Эсгүүрийн зүсэгддэгүй хавтан, Эсгүүрийн шугам, Эсгүүрийн хутга, Манекан бие, Утас зүүний цуглуулга, Хайч / үйлний/, Хайч / зиг, заг /, Индүүний суурь ширээ тус тус багтсан.

Сүхбаатар дүүргийн 12 сургууль эмэгтэй сурагчдын технологийн хичээлд хэрэглэгдэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй болов

Өнгөрсөн хичээлийн жилд Сүхбаатар дүүгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар Австри Улсад үйлдвэрлэгдсэн “UNIMAT” эрэгтэй сурагчдын технологийн хичээлийн орчин үеийн тоног төхөөрөмж ЕБС-иудад нийлүүлэгдэн зургаан үйлдлээр төрөл бүрийн модон болон төмөр эдлэл бүхий бүтээгдэхүүн, бүтээц боловсруулах бүрэн бололцоотой болж сурагчид орчин үеийн иж бүрэн технологийн танхимд хичээллэж эхэлсэн юм. Энэ нь сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэхэд түлхэц болж чадлаа.