m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.22 06:47
77
Малчид өнтэй өвөлжиж байна

ХХААЯ-наас аймгуудын удирдлагатай холбогдоход цаг агаараас үүдэлтэй хохирол мал аж ахуйн салбарт одоогоор гараагүй байна гэжээ. Одоогийн байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Увсын Хяргас, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Ренчинлхүмбэ, Булганы Тэшиг, Сэлэнгийн Түшиг, Дарханы Дархан, Хонгор, Орхон, Шарын гол, Сүхбаатарын Асгат сумдад 11-22 см, Увсын Малчин, Зүүнговь, Баруунтуруун, Завханы Баянхайрхан Түдэвтэй, Хөвсгөлийн Тариалан, Цагааннуур, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Жаргалант, Угтаалцайдам, Цээл, Борнуур, Хэнтийн Дадал, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Халзан, Эрдэнэцагаан сумдад 6-10 см, бусад нутгаар 0-5 см байгаа аж. Цасгүй байсан нутгуудаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймгийн хойд талаар, Баянхонгор аймгийн нийт нутгаар цас орж, бэлчээрээс малын амны устай болжээ. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр энэ сарын 20-24-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд, 23-нд зүүн зүгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд зүүн зүгийн нутгаар, 22-23-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ гэлээ. 

Цаг агаараас үүдэлтэй хохирол мал аж ахуйн салбарт одоогоор гараагүй байна