m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 00:47
362
Аз жаргалтай хосууд байх шилдэг арга

1. Цагийг хамтдаа өнгөрөө

Хамтдаа амьдардаг хосуудын хувьд энэ нь инээдтэй санагдаж болох юм. Гэхдээ л ажил, хүүхэд, гэрийн асуудал гэсээр байгаад хосууд нэг нэгэндээ халуун дотно үгс хэлж, хамтдаа цагийг өнгөрөөх нь багасдаг байна. Тэд орондоо ороод л унтчихдаг, өглөө сэрээд ажилдаа явдаг. Тийм учраас хааяа ч гэсэн хоёулхнаа кино үзэж хүүхдүүдээ унтуулчихаад салхинд алхах хэрэгтэй.

2. Хайрын хэлтэй бол

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та хосоо өхөөрдөн дууддаг нэр, дүрслэн үзүүлдэг үйлдэлд сургах хэрэгтэй. Энэ нь биеийн хэл ч гэж нэрлэгддэг. Зөвхөн түүнийгээ л дууддаг тэр нэрийг сонсохын тулд хайрт чинь таны төлөө юу ч хийхээс буцдаггүй байна. 

3. Өдөрт хоёр удаа бие биенээ тэвэр 

Зүгээр л эелдэг байдлын үүднээс тэврэх биш өдөрт явахдаа хоёр удаа 20 секунд тэврэлддэг бол хосуудын харилцаа бусдаас давуу байдаг гэнэ. Ингэснээр нэг нэгнээ мэдрэх чанар сайжирч, маш тайван сэтгэл хангалуун болдог юм байна. Чин сэтгэлээсээ тэврэлдэж бай. 

4. Сонсож сур 

Ямар нэг тайлбар хэлэлгүйгээр зүгээр л нэгнийгээ сонсоход суралц. Бие биенээ сонсдоггүй хосуудын харилцаа хэзээ ч тогтвортой байдаггүй. Хамтрагчаа ярьж байх үед нь түүнийг мэдрэхийг, өөрийнх нь байр сууринаас ойлгохыг хичээж сур. Ингэхдээ хайртынхаа гарыг атга, нүд рүү нь  хар. Түүнийг мэдэрч сурвал та сонсож чадах болно. 

5. Уян хатан байж сур 

Энэ нь ялангуяа эрчүүдэд маш их хамааралтай. Би л эр хүн, би л хоол хийж мэдэхгүй гээд хойш суудаг эрчүүд олон байдаг. Яагаад ажлаа тараад ядраад ирж байгаа найз бүсгүйдээ хоол хийгээд өгч болохгүй гэж. Эсвэл сургууль дээр нь хоол аваачаад өгсөн ч болно шүү дээ. Ажлын алжаалыг нь тайлахын тулд эхлээд сайхан халамжил. Дараа нь хоорондоо ярилцаж, дотносох цаг аяндаа гараад ирнэ. 

6. Ирээдүйн төлөвлөгөөгөө хамтдаа гарга 

Дөнгөж үерхэж байгаа хосуудын хувьд ирээдүйн гэрлэлт, хүүхдийн талаар ярих нь тийм ч зөв сонголт биш л дээ. Түүний оронд хамтдаа ууланд явган аялал хийх, ямар нэг сургалтанд цуг суух, уран бүтээл хамтдаа хийх зэргийг төлөвлөж болох юм. Аливааг хамтдаа хийж, бүгдийг төлөвлөдөг хосууд нэгнийгээ маш  сайн сонсдог, хүлээцтэй болдог аж. 

7. Урмын үг хэл 

Нэг нэгэндээ урмын үг хангалттай хэлдэг хосуудын харилцаа илүү тогтвортой байдаг байна. Хэрвээ хамтрагч  тань таниас зөвлөгөө хүсвэл, эсвэл гомдол тоочвол зүгээр л түүнийгээ тэврээд урмын үг хэлсэн нь хамаагүй дээр байдаг. Нэгнийгээ үнэлж, урамшуулбал хайрт тань зөвхөн тань руу л хамгийн түрүүнд яардаг болно. Энэ бол амьдралыг баялаг, амттай болгодог шилмэл жоруудын нэг юм шүү. Хайртай гэдэг үгийг ч цагаа олоод харамгүй хэлж сур. Гэхдээ алхам тутамд хайр гэдэг үг байвал амьдрал амтгүй болдог гэнэ шүү.