m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 06:58
53
Хүүхдийн орны ачаалал бага зэрэг нэмэгджээ

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал бага зэрэг нэмэгдсэн буюу 669 орон дээр 688 хүүхэд хэвтэж байна. Орны ачаалал  дунджаар 2.8 хувиар хэтэрсэн үзүүлэлт юм. Тухайлбал, Чингэлтэй Эрүүл мэндийн төв 32.3 хувь, Багануур ЭМТ 17.6 хувь, Баянгол ЭМТ 12 хувь, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг 11.5 хувь, Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгийн орны ачаалал 7.8 хувиар тус тус хэтэрчээ.