m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 06:59
112
Ухаалаг соосго

Ухаалаг цаг, цамц, бугуйвч гэх зэрэг технологийн хөгжил олон зүйлээр нэмэгдэн хэдэн сарын дараа хуучрах нь хэвийн зүйл болоод байна. Тэгвэл бас нэгэн ухаалаг Pacif-i нэртэй соосго гарч ирлээ. Нярай болон бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд хүүхдээ өвдөх үед халууны шил хайн явах хэрэггүй болжээ. Ухаалаг соосго нь хүүхдийн биеийн дулааныг байнга хянаж байх гэнэ. Bluetooth болон WiFi-аар утсандаа холбон хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар мэдээллийг цаг минут тутамд мэдэх боломжтой бөгөөд тус соосго нь олон хоног цэнгээ барих, усны хамгаалалттай, хүүхдийн биеийн дулаан өөрчлөгдөх үед автоматаар гар утсанд дохио ирдэг гэнэ.