m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 07:28
2457
Цусаа шингэлж, цэвэрлэснээр арьс зөөлөрч, залууждаг

1-р арга
Нимбэг цус болон бие организмийг цэвэрлэх үйлчилгээтэй.

Цусаа цэвэрлэхийн тулд 900 гр жүржийн шүүс, 900 гр усан үзмийн шүүс, 200 гр нимбэгний шүүс, хоёр литр буцалгасан устай бэлтгэж тавина. Тэгээд өглөө босоод клизм тавиад глауберовын давс /туулгагч/ нэг хоолны халбагыг уусгасан нэг стакан ус ууна. Дараа нь саун, душ, ваннад сууж хүчтэй хөлрөх хэрэгтэй. Үүний дараа буцалгасан ус болон жимсний шүүс бүхий дөрвөн литр шингэнээ 30 минут тутамд уусаар дуусгана. Гурван хоног энэ маягаар хоол идэхгүй зөвхөн жимсний шүүс, ус ууна. Ийм цэвэрлэгээг эхний жилд дөрвөн удаа, дараагийн жилд нь нэг удаа хийвэл таны цус маш үр дүнтэй цэвэрлэгдэх болно. 

2-арга

Зуун наст бол цусны бүхий л асуудалд нэн түрүүнд ид шидээ үзүүлдэгбүтээгдэхүүн

Та зуун настын ханд болон бусад бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээр цусны эрүүл мэндээ сахих боломжтой. Маш олон бүтээгдэхүүн байдаг учир та мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр ууж хэрэглээрэй!

Зуун настын ач тусын талаар доктор Н. Батсүрэн эмч ийн тоочиж байна:

Цусыг шингэлж, өтгөрлийг багасгадаг учраас цус харвалт, зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулна

Цусны хүчилтөрөгчийн агууламжийг сайжруулна

Исэлдэлтийн улмаас үүсэх гэмтлээс бие махбодыг хамгаална

Бие махбодын хүчилшилтийг бууруулж, хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг хангана

Биеийг аминдэм, эрдэс, энзим, ургамлын гаралтай шим тэжээлийн бодисуудаар хангана

Мөөгөнцрийн халдварыг эмчилж, түүнээс сэргийлнэ

Бүх төрлийн анхны тусламжийн үед түрхэж, цацаж хэрэглэх боломжтой

Спортын ундаануудын найрлагад орсон байдаг ба электролитийн тэнцвэрт байдлыг хангахад тусалдаг

Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, биеийн тэсвэрт чанарыг сайжруулна

Гэмтлийн үед сэргэх хугацааг бууруулж, бие махбодын ачаалал даах чадварыг сайжруулна

Арьсыг чийгшүүлж, арьсны нөхөн төлжилт, эдгэрэлтийг хурдасгана

3-р арга

Хануур,төөнүүр, "Хануур хорхойн" эмчилгээ цус шингэлж,үрэвсэл намдаана.

Хануур,төөнүүр,"Хануур хорхойн" эмчилгээ цус шингэлж үрэвсэл намдаана. 

Хүний цус өтгөрөлт сэм сэмхэн хүнийг доройтуулдаг.Хоёр хөлийн эрээн булчин өвдөх,чинэрэх,шөрмөс татах,ууц нуруу,түнх,гуя,өвдөг чинэрч өвдөх,толгой лугшиж өвдөх зэрэг нь цус өтгөрөлтийн хам шинж байдаг.

Цус өтгөрөлтийн шалтгаан хүний тав тух алдагдах,даарах,удаан зогсох,хэвтэх зэргээс хөдөлгөөнгүй байдал давамгайлах,нойр,хоолны дэглэм алдагдах,хордлого авах,ханиад хүрэх хоолой өвдөх,хатиг гарах зэрэг олон янзын шалтгаантай.



Цусны эргэлт суларч биед хавагналт үүсдэг.Өтгөн цусыг зүрх биеээр тараах гэж хүчтэй ажилдагаас зүрх дэлсэх,дотор муухайрч,огиудас хүрнэ. Иймийн тулд хануур төөнүүр, Хануур хорхойн гэгчлэн манай ардын уламжлалт эмчилгээ хамгийн тустай бөгөөд нэг удаагийн эмчилгээнд хүний цусны өтгөрөлт эрс багасан цусны эргэлт хурдассан байдаг. Уншигч та бүхэн өөрөө бас нас өндөр өвөө эмээ, аав ээжийгээ энэхүү эмчилгээнд оруулж байх хэрэгтэй. Эмчилгээний дараах болон өмнөх биеийн байдалд эрс ялгаа гардаг юм.