m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 08:54
70
Сайхан хувцаслах шалтгаан

1. Сексийн дур хүслийг нэмэгдүүлнэ
Таны дэгжин хувцаслалт түүнд өөрийг чинь хамгийн сайхан нь гэдэгт итгүүлнэ. Хэрэв та түүнийг дэргэдээсээ холдуулмааргүй байвал үүнийг өөрийнхөө номер нэг зуршил болгоорой.

2. Амжилтаа ахиулна 
Юу амжилтанд хөтөлдөг вэ гэж үү? Эргэн тойрноо хар. Хэрэв та даруухнаас даруухан костюмнаасаа салдаггүй бол тушаал дэвших тухай хэдэн жилдээ бодоод хэрэггүй. Боссынхоо хараанд өртөхийн тулд гадаад төрхөндөө эхлээд анхаар. Дараагийн алхам бол өөрийнхөөрөө байх.

3. Хүмүүс танд сайнаар ханддаг болно
Та урьд нь олж авч амжаагүй байсан нэр төр, хүндлэлийг хүлээнэ. Хүмүүс сайхан зүйлд дуртай байдаг. Та өөрийн байх ёстой газраа байх ёстой хүмүүсийнхээ дунд байгаа гэдгээ тэдэнд мэдрүүл. Хүмүүст сайн хандахад та үргэлж сайн энергитэй явах болно.

4. Та түүний найз нөхөд, гэр бүлийнхнийг өөртөө татаж чадна
Ийм үед тэднийг өөртөө татахын тулд зөвхөн өөрийнхөөрөө байдагтаа найдах хэрэггүй. Хадмууд болон бүсгүйнхээ найзуудад үнэлэгдэх эсэх нь таны гадаа төрх, биеэ авч яваа байдлаас шалтгаална. Тэдэнд цэмцгэр, бас сайн энергитэй гэдгээ харуул. Түүний хувьд чухал хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжил. Тэр таны хичээж байгаа ойлгоод баярлах нь гарцаагүй.

5. Найз бүсгүй чинь ч бас тантай адил гадаад төрхөндөө анхаардаг болно
Эсрэг тэсрэг хүмүүс бие биедээ татагддаг гэдэг шүү дээ. Гэвч олон талаараа адилхан жишээлбэл биеэ авч яваа байдлаараа төстэй хосууд гайхалтай тохирдог. Хэрэв та түүний хайнга, хэнэггүй занд дургүй бол өөрөөсөө эхлэх нь зүйтэй. Ямагт түүнээс илүү байхыг хичээ. Тэгвэл тэр ч бас танаас хоцрохыг хүсэхгүй.

6. Та зурган дээр илүү сайхан гарна 
Ээлжийн амралтаа авах үедээ хамгийн сонирхолтой хүмүүс очдог амралтын газрыг ол. Усад сэлж, наранд борлосон зургаа Facebook –т оруулж найз нөхөдтэй болоход амархан.

7. Та хоёр гайхалтай хосууд 
Таны найз бүсгүй Харвард төгссөн, Тереза эх шиг сэтгэлтэй. Харин та бол түүнээс хэд дахин өндөр цалинтай оффисын ажилтан байсан ч та хоёр хоёулаа шуудай өмссөн юм шиг хувцасладаг бол хэзээ ч сайхан хосууд шиг харагдаж чадахгүй. Хэрэв та тушаал дэвших бодолтой байдаг бол хувцасны шүүгээнээсээ эхлээд шинэчэл. Таны нэр төр Бахак Обамагынх шиг хурдан өсөх болно.

8. Таны нэр төрийг өсгөнө
Та бол эр хүн. Энэ таны ДНХ. Ажил хэрэг чинь урагштай байх эсэх нь өглөө яаж хувцаслахаас шалтгаална. Энгийн байх нь хэний ч сонирхлыг татахгүй. Зөвхөн өөрийнхөөрөө бай.

9. Гадаад төрхөндөө анхаардгийг гэрчилнэ
Шинэ дадал зуршилтай болох амаргүй хэрэг. Амьдралынхаа алтан жилүүдийг бохир гутал, өрвийсөн үс, бөгтөр нуруутай явж өнгөрүүлэхгүй гэдэгтээ итгэлтэй бай. Сайхан харагдах энгийн арга бол сайхан хувцаслах гэдгийг санаарай.

10. Найз бүсгүй чинь таниар бахархана

Сайхан бүсгүйтэй гадуур зугаалахыг хүсч байгаа биз дээ. Бардам өөртөө итгэлтэй байхыг хэн хүнгүй л хүсдэг. Энэ тал дээр эрчүүд эмэгтэйчүүдтэй адил. Сайхан хувцасласан эр хүн эмэгтэйчүүдийн төдийгүй эрчүүдийн харцыг өөртөө татдаг. Таны найз бүсгүйд энэ нь гарцаагүй таалагдана.