m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 09:10
119
Хэрэмтэй амьдрагч

Биларусын Минсик хотын таксины жолооч Фёдор гэх залуу хэрэм гаршуулан тэжээн өдөр шөнө ялгаагүй хаа явсан газартаа хамт байдаг гэнэ. Түүнийг анх зулзага байхад нь гэрийнхээ ойролцоох замын хажуунаас олжээ. Шөнийн ажлаасаа тараад гэрлүүгээ явах замдаа хэрмийг харан: "Хэрэм минь хаа байна" гэж асуусан аж. Хэдэн секундын дараа хэрэм түүний халаасанд өөрөө гүйн оржээ. Түүнээс хойш гадуур таксиндаа явахад машин дотор, найз нөхөдтэйгөө уулзсан ч хамт, тэр ч бүү хэл хамт унтдаг болжээ.