m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 09:33
68
Хүнсний гол нэрийн барааны үнэ 1.2 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ сарын 21-ний өдрийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.2 хувиар буурсан дүнтэй гарчээ.

Тодруулбал, өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 4.9 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх долоо хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 3.4 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурчээ.

Хүнсний гол нэрийн барааны үнэ 1.2 хувиар буурчээ

Харин үнийн дүнгээр тооцвол, нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, I зэргийнх 950-1300 төгрөг, II зэргийнх 750-910 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, I зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байгаа аж.

Түүнчлэн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.