m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 09:43
43
Үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар буурчээ

Статистик мэдээллээр хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.6 хувь, үхрийн ястай махны үнэ 1.1 хувь, үхрийн цул махны үнэ 2.2 хувиар буурч, ямааны мах үнэ 0.5 хувиар өссөн бол адууны мах өөрчлөлтгүй байна.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн ястай мах 0.2 хувь, үхрийн цул мах 0.3 хувиар буурч, ямааны мах, адууны мах өөрчлөлтгүй байна.

Үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар буурчээ

Харин үнийн дүнгээр тооцвол, хонины ястай нэг килограмм мах дунджаар 5780 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7380 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 төгрөгөөр, үхрийн цул мах буюу 30 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7100 төгрөг, “Номин”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 төгрөг, хонины цул мах буюу 15 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.