m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 09:50
49
Нийслэлийн цасны баяр өнөөдөр болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын уламжлалт цасны баяр, биеийн тамир, спортын өвлийн арга хэмжээний нээлтийн арга хэмжээний өдөрлөг өнөөдөр Хандгайтын “Янзага” зусланд болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Цэнгэг агаар” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэнд НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харьяа газар, агентлагуудын албан хаагчид оролцож, төрөл бүрийн спортын уралдаан тэмцээнд өрсөлдөхөөс гадна байгууллагуудын хооронд “Биеийн тамир, спорт – Нийслэлийн бүтээн байгуулалт” сэдэвт цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан зохиогдох юм.

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ 2014 оны “Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулна. Энэ үеэр нийслэлийн иргэдэд зориулж нийслэлийн Тээврийн газраас  автобус явах аж.

 Уг автобус өглөө 09.45, 12.15  цагаас “Бөмбөгөр” худалдааны төвөөс Бага Баян, Санзайн чиглэлд үйлчлэх бол 17.30 цагаас Бага Баян, Санзайгаас “Бөмбөгөр” худалдааны төв хүртэл нийтэд үйлчлэх болно.