m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 09:56
49
Нийт 964 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ

Монголын хөрөнгийн биржээс үнэт цаасны энэ долоо хоногийн тайланг гаргасан байна. Тус тайланд дурдсанаар, энэ сарын 19-23-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 964.435.680 төгрөгийн гүйлгээ хийв. Мөн нийт 35 компанийн 4.451.788 ширхэг хувьцааг 610.126.257 сая төгрөгөөр арилжаалжээ.

Түүнчлэн засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн нэг удаагийн арилжаагаар 3.293 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг  304.309.423 төгрөг, засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн нэг удаагийн арилжаагаар 500 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 50.000.000 төгрөгөөр арилжлаа.  

Нийт 964 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ

Мөн энэ сарын 23-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1.395.439.945.378 төгрөг болсон ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.22 хувиар буурсан бол ТОП-20 индекс мөн 1.28 хувиар буурсан үзүүлэлттэй байна.