m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 10:26
79
Барилгын салбарт Турк улсын туршлагыг нэвтрүүлнэ

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай уулзав.

Тэрээр уулзалтынхаа эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт шинэ албан үүрэгтээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөгөөд Туркийн талын өөрийн боломж бололцоо, туршлагаа ашиглан Монгол Улсад хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн БНТУ гэр хорооллын дахин төлөвлөлтийн салбарт хуримтлуулсан өөрийн туршлагыг Монгол Улстай хуваалцахад бэлэн байгааг онцлов.

Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тус уулзалтын үеэр, Монголын барилга, хот байгуулалтын салбарын хөгжилд Турк Улс чухал хувь нэмэр оруулж болохыг онцлоод, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбарт хийж болохуйц олон алхмууд байгааг санууллаа. Мөн тэрээр Туркийн компаниуд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахад баяртай байх болно хэмээн мэдэгдэв.

БНТУ гэр хорооллын дахин төлөвлөлтийн салбарт хуримтлуулсан өөрийн туршлагыг Монгол Улстай хуваалцахад бэлэн байгааг онцлов