m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 10:27
63
“Говийн баавгай” сэдэвт сургалт зохион байгууллаа

Сүхбаатар аймгийн Эрүүл Мэндийн Газар, Мэргэжлийн Хяналтын Газар, Онцгой Байдлын Хэлтэс, ҮХААГазар, Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Алба гэсэн таван байгууллагууд хамтран Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн зургадугаар ангийн сурагчдын дунд хүүхдэд зориулсан гамшгийн эрсдлийг бууруулах “Говийн баавгай” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгуулж 32 хүүхэд, дөрвөн нийгмийн ажилтан нийт 36 хүн хамрагдлаа.
Тус сургалтын дараа дөрвөн сургуулийн зургадугаар ангийн хүүхдүүдийн дунд Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Алба  нь буухиа тэмцээн зохион байгуулж I байрыг Нэгдүгээр сургуулийн сурагчид, II байрыг 2,4 дүгээр сургуулийн сурагчид тус тус эзэллээ.