m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 10:53
53
Тэргүүн хатагтай хавдрын тасгийг тохижуулжээ

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөнгөвчлөх эмчилгээний тасгийг стандартын дагуу тохижуулжээ. Тус эмнэлгийг "Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний сан"-гийн санхүүжилтээр тохижуулсан бөгөөд  сангийн тэргүүнээр Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа ажилладаг юм. Нийт 21 сая 900 мянган төгрөгийн санхүүжилт бүхий дөрвөн функционал ор, тэргэнцэр, зурагт, хөргөгч зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулж хавдрын жишиг тасгийг байгуулсан байна. Аймгийн хавдрын тасагт жилдээ 135 хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд 314 хүн хавдрын эмчийн хяналтад байдаг аж.