m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 10:58
64
Эрдэнэдалайн иргэд сумандаа мэргэжил эзэмшиж байна

Эрдэнэдалай сумын иргэд заавал аймгийн төвд ирэлгүйгээр МСҮТ-ийн сургалтад хамрагдан суралцаж байна. МСҮТ-ийн мэргэжил олгох сургалтаас иргэдийнхээ сонгосон барилгын засал чимэглэл, тогооч, албан хэрэг хөтлөлт, компьютер, гагнуурчны мэргэжлээр нэг жилийн хугацаатай сургалтыг сумандаа зохион байгуулахаар ЗДТГ нь захиалж, МСҮТ- ийн багш нар тус суманд ажиллаж байна.

Иргэд заавал аймгийн төвд ирэлгүйгээр МСҮТ-ийн сургалтад хамрагдан суралцаж байна

Мэргэжил олгох сургалтад 40 гаруй иргэн хамрагдаж байгаа бөгөөд тэднийг төгссөний дараа ажлын байртай болоход нь туслах, тухайлбал барилгын засал чимэглэл, гагнуурчны мэргэжил эзэмшсэн иргэдээ барилга заслын бригад болгож ажиллуулна гэж ЗДТГ- ын Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Ш. Дашдорж хэллээ. 
Өнгөрсөн онд Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд оёдол эсгүүрчний мэргэжил олгох сургалтыг мөн сумандаа зохион байгуулснаар 25 иргэнээ мэргэжилтэй болгож, “Уран зүүний шаглаа” ХХК байгуулан ажлын байраар хангасан байна. Одоогоор тус компани ажлын хувцас, цэцэрлэгийн хүүхдийн урлагийн хувцас зэрэг захиалгат хувцас, эдлэл оёж эхэлсэн бөгөөд цаашид өөрийн болон хөрш зэргэлдээ сум, аймгийн төвд сурагчийн дүрэмт хувцас оёж нийлүүлэх ойрын хугацааны зорилготой ажиллаж байна. Шинэ үйлдвэрийг сумын Засаг дарга бодлогоор дэмжиж, ахуй үйлчилгээний байрыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьж эхлүүлжээ.