m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 12:04
29
Диего Симеоне: Одоохондоо Аргентиний шигшээг дасгалжуулахгүй

“Атлетико Мадрид”-ын дасгалжуулагч Диего Симеоне FIFA.com-ын сурвалжлагчид ярилцлага өгчээ. Тэрбээр сэтгүүлчийн “Хэрвээ танд Аргентиний шигшээ багийг дасгалжуулах санал ирвэл хүлээж авах уу” гэсэн асуултад “Одоохондоо үгүй гэж хэлнэ. Яагаад гэвэл би Аргентиний шигшээд 12-14 жил тоглож, хангалттай хүчин зүтгэсэн. Тэгээд ч одоогийн дасгалжуулагч Херардо Мартинод итгэж байна. Тэр Мессиг “Барселона”-д байхаас нь мэддэг болохоор түүн дээр тулгуурласан шилдэг баг бүрдүүлж, Алехондро Сабельягийн хүрч чадаагүй амжилтыг гаргана гэж найдаж байна. Ер нь талбай дээр ч, талбайн гадна ч үргэлж хамтдаа байдаг тоглогчид жинхэнэ нэг баг болж чаддаг юм. Шигшээгийн хувьд тийм боломж байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ нөхцөл байдал хоёр талд хоёуланд нь ашигтайгаар өөрчлөгдвөл шигшээ багийг дасгалжуулж болох л юм” хэмээн хариулжээ.