m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 13:03
39
Р.Федерер тэмцээнээ дуусгалаа

Австралийн нээлттэй тэмцээний гуравдугаар тойрогт Швейцарийн нэрт теннисчин Рожер Федерер Италийн Андреас Сеппид 6:4, 7:6, 4:6, 7:6-гаар хожигдон, үзэгчдийн суудалд шилжжээ. Тэд өмнө нь хоорондоо 10 удаа тоглож байсан бөгөөд “Швейцарь цаг” анх удаа Сеппид хожигдож байгаа нь энэ гэнэ. Энэ даваанд Рафаэль Надаль Израилийн Дуди Села 6:1, 6:0, 7:5-аар, Энди Маррэй Португалийн Жоао Соузаг 6:1, 6:1, 7:5-аар, Томаш Бердых Сербийн Виктор Троицкиг 6:4, 6:3, 6:4-өөр, Австралийн Ник Киргиос Тунисын Малек Жазириг 6:3, 7:6, 6:1-ээр тус тус хожжээ.