m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 13:59
50
Барьцаалагчдын өгсөн хугацаа хэдийнээ дуусгавар болжээ

Японы хоёр иргэнийг барьцаалсан этгээдийн олгосон хугацаа өнөөдөр өдрийн 14 цаг 50 минутанд дуусгавар болсон бөгөөд хамгийн сүүлд барьцаанд байгаа сурвалжлагчийн ээжийн барьцаалагчдад хандаж хүүг нь суллахыг хүссэн хүсэлтийг Исламын Улс уруу илгээсэн билээ.

Японы хоёр иргэнийг барьцаалсан этгээдийн олгосон хугацаа дуусгавар болсон хэдий ч Исламын Улсын цэргийн бүлэглэлээс ямар ч хариу ирээгүй л байна.

Исламын Улсын цэргийн бүлэглэлээс ямар ч хариу ирээгүй л байна. Японы Гадаад Харилцааны Сайд Ясүхиде Накаяама барьцаалагчдын өгсөн хугацаа дуусахаас цагийн өмнө Йорданы сэтгүүлчидтэй уулзжээ. Ясүхиде Накаяама Японы Засгийн газар барьцаанд байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд боломжтой бүх арга хэмжээг авч байгааг дурьдаад Сири, Ирак улсаас Ислам Улстай холбоо тогтоох арга замыг хайсаар байна.

 Өнөө өглөөнөөс Японд ажиллаж амьдарч байгаа муслим шашинтангууд Токио хотын муслимын сүмд цугларч барьцаанд байгаа хүмүүсийн төлөө мөргөл үйлдсэн ажээ.