m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 14:13
38
ОАТ, нефтийн татварыг нэмэх асуудлыг эцэслэн баталлаа

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гарсангүй. Ингээд хуулийн төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88 хувь нь хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

Өөрөөр хэлбэл, автобензин, дизель түлшний онцгой албан татварын орлогыг 228 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх , цалин нэмэгдэхтэй холбогдуулан хувь хүний орлогын албан татварын орлогыг долоон тэрбум 290 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо.