m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 15:05
66
Сумдад худалдан авах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу сумдад үйл ажиллагаа явуулахад тун бэрх байдаг аж.

Өнөөгийн нийгмийн хурдацтай хөгжлийн үед хөдөө орон нутагт өндөр боловсрол, ур чадвар сайтай мэргэшсэн боловсон хүчин их дутмаг байгаагаас худалдан авах үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна гэж Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албаны дарга  Ш.Цэцэгмаа мэдээллээ. Хууль эрхзүйн болон тухайн үйл ажиллагааны талаар ямар ч ойлголтгүй иргэд үнэлгээний хороонд орсноор ажлыг цалгардуулж удаашруулах явдал хавтгайрчээ. Энэ байдлыг төр засаг анхааралдаа авч иргэн болон төрийн бус байгууллагуудын А-“3”-ын сертификаттай төлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарах цаг нь болжээ.