m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 15:23
50
Дахиад л Даша!

Италийн Антхольц хотноо болж буй биатлоны Дэлхийн цомын тэмцээний зургаа дахь гарааны эмэгтэйчүүдийн 7.5 км-ийн спринт уралдаан өчигдөр боллоо. Уг гараанд Сочигийн олимпийн гурван алтан медальт, Беларусийн Дарья Домрачева аваргалж, карьерынхаа 24 дэх түрүүг авлаа. Харин сүүлийн дөрвөн уралдаанаас хоосон хоцорсон Финландын Кайса Мякяряйнен удаалж, Германы Лаура Дальмайер анх удаа Дэлхийн цомоос медаль хүртсэн байна. Тэрбээр өмнө нь хоёр удаа тавдугаар байр эзэлж байжээ.