m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 15:29
58
УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Б.Болор нар хандив өгөхөө мэдэгджээ

Архангай аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчид Цагаан сарын уралдааны талаар ярилцлаа. Тус уралдааныг домогт Өргөөтийн талд урган гарах хонин жилийн  шинийн 15-нд явуулах саналаа аймгийн Засаг даргад өргөн барилаа. 

Мөн зарим сумын уяачдын холбоодоос цагаан сарын морин уралдааныг өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээр зохион байгуулах санал ирсэнийг авч хэлэлцээд хэрэв тухайн сумын Засаг дарга захирамж гарган саналаа аймгийн морин спорт уяачдын холбоогоор уламжлан Засаг даргад хүсэлтээ албан ёсоор гаргах хэрэгтэй гэж үзлээ. Санхүүжилтийн хувьд эхний ээлжинд аймгийн морин спорт уяачдын холбооны 35 тэргүүлэгч гишүүн тус бүр татварынхаа 300 мянган төгрөгийг өгч хуримтлал бий болгохоор шийдвэрлэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Б.Болор болон Монгол Улсын алдарт уяач н.Дуламсүрэн, Г.Тэмүүжин нар хандив өргөхөө мэдэгджээ.