m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 15:35
65
“Алтан жаал” Пакьяог дэмжинэ

“Golden boy” промоушны эзэн Оскар де Ла Ойя бокс сонирхогчдын нэгэн адилаар Флойд Мэйведер-Мэнни Пакьяо нарын тулааныг тэсэн ядан хүлээж байгаа аж. Тэрбээр энэхүү супер тулаан ойрын үед болно гэдэгт итгэлтэй байгаа бололтой. “Би бусад бокс сонирхогчдын адилаар тэдний тулааныг үзэхийг хүсч байна. Энэ тоглолт дэлхийн боксын түүхэнд чухал үйл явдал болох нь дамжиггүй. Гэхдээ одоогоор тэдний хооронд юу болж байгааг багийнхнаас нь бусад нь мэдэх боломжгүй. Миний хувьд филиппин эрийг ялаасай гэж хүсэж байна” хэмээн ярьжээ.