m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 15:40
89
Хэнтий: Иргэдтэй уулзах цагтай болов

Улсын бүртгэлийн хэлтэс нь долоо хоног бүрийн Баасан гарагт иргэдтэй уулзах цаг гарган ажиллаж байна.

Манай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон төр иргэний хамтын ажиллагаанд суурилсан хүнд суртлаас ангид нээлттэй-хариуцлагатай соёлтой иргэнд нээлттэй ээлтэй байгууллага болно гэсэн зоритыг тавин ажиллаж байна.
Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон үйл ажиллагаагаа өргөжүүлж ард иргэддээ түргэн шуурхай хүртээмжтэй байх үүднээс олон талт ажлыг санаачлан зохион байгуулж байна. Тодруулбал иргэдтэй уулзах зөвлөгөө мэдээллийн цагийг долоо хоног бүрийн Баасан гарагт тусгайлан гаргадаг болжээ. Энэхүү ажлын хүрээнд иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл зэрэг хэлтсүүд дээр холбогдох мэргэжилтэнгүүд ажиллан заавар зөвлөгөө мэдээ мэдээллийг өгч байлаа. Мөн санал хүсэлтийн хайрцаг болон дэвтэр,мэдээллийн самбар, иргэний санал хүсэлтийг сонсох утас  зэргийг ажиллуулснаар иргэддээ мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж байгаагаараа онцлогтой юм.