Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Нутгийн захиргааны ордны их танхимд санхүү төрийн сангийн мэргэжилтнүүд шилэн дансны тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Үүнд бүх төсвийн байгууллага, төрийн өмчит үйлдвэр компани, төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нэгдүгээр ба хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийх эрх бүхий албан тушаалтнууд хамрагдлаа.
Монгол улсын Засгийн газрын Сангийн яамны шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд Архангай аймгаас өнөөдөр 217 байгууллага аж ахуйн нэгжийн мэдээлэл байдаг аж.
Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ уг арга хэмжээнд оролцож сум байгууллагуудаас түүвэрлэн сонгож тэдний тавьсан шилэн дансны мэдээлэлтэй танилцлаа.