m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 16:09
46
Б.Гиваан баатарын талбайг шинэчилнэ

Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын ээлжит хуралдаан оны өмнөхөн хуралдаж, 2015 онд сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилго зорилтоо тодорхойлсон билээ.

“Эрх чөлөөтэй, хариуцлагатай Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд сумын ЗДТГ-аас Монгол Улсын баатар Бэгзийн Гивааны талбайг шинэчилж, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар болжээ. Мөн иргэдэд хуулийн зөвлөгөөг цахим болон бусад хэлбэрийг ашиглан үнэ төлбөргүйгээр хүргэхээс гадна “Том төрөөс ухаалаг төрлүү” бодлогын хүрээнд ЗДТГ-ын мэргэжилтэн, харьяа албан байгууллагын удирдлагуудыг чадавхжуулах сургалтанд хамруулах, хүн амын төвлөрөл ихтэй газруудад ТҮЦ машины тоог нэмэгдүүлэх, багийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг хийхээр болжээ. Тэрчлэн багийн Засаг дарга, нийгмийн ажилтны ажил үүргийн хуваарийг шинэчилж, чиг үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллах юм байна. 
Үүнээс гадна “Багийн иргэний зөвлөл” байгуулж, хот айл, өрх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээс гадна “Хууль дүрэм бодит амьдралд” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж, II багийн төвийн барилгыг иргэдийн оролцоонд түшиглэн шинээр барих зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.