m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 00:45
41
Арван загасчин алга болжээ

Хятадын загасчдын усан онгоц Өмнөд Солонгосын Чежү арлын ойролцоо ачааны хөлөг онгоцтой мөргөлдсний улмаас сууж явсан арвангурван загасчнаас арван загасчин алга болжээ.

Чежү арлаас 160 км зайтай далайд живсэн загасчдын усан онгоц 138 тонн жинтэй байсан ба ачааны онгоц түүний хажууг мөргөж гэмтээснээс ийнхүү осол болж живсэн байна. Уг  загасчдын онгоц 10 тонн загас, 30 000 литр шатахуун ачиж явсан ажээ. Эргийн хамгаалалтын алба хоёр моторт завь гарган алга болсон далайчдыг хайж эхлэв.

Амьд гарсан загасчдын хэлж байгаагаар үзэгдэх орчин муутай цаг агаарын нөхцөлд уг онгоц зангуугаа буулган зогсож байх үед нь ачааны онгоц ирэн баруун талаас нь мөргөсөн ажээ.