m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 01:17
128
Жаран жилийн тэртээх захидал олсноор хүүтэйгээ уулзжээ

АНУ-ын Мичиган мужийн 81 настай эрд өнгөрсөн долоо хоногт анх удаагаа хүүтэйгээ уулзах завшаан тохиолджээ. Тэрээр эхнэрээ нас барсны дараа өрөөг нь цэвэрлэх үедээ 1959 онд өөрийг нь хүүтэй болсон тухай бичсэн нэгэн эмэгтэйн захидалыг олсон байна. 60 орчим жилийн тэртээ бичсэн уг захидлыг нас барсан эхнэр нь хадгалж байсан нь тодорхой ажээ.

Мичиган мужийн 81 настай эр 60 жилийн тэртээх захидал олноор анх удаагаа хүүтэйгээ уулзах завшаан  түүнд тохиолджээ.

Уг захидалд “Би бяцхан хүүтэй болсон. Одоо хүү минь таван настай. Тони би чамд хүүтэй болсныг чинь хэлэх гэсэн юм. Хүү маань 1953 оны арваннэгдүгээр сарын 14-нд төрсөн” гэсэн байв. Захидалд дурдсан тэр жаахан хүү өдгөө 61 нас хүрсэн бөгөөд  аавтайгаа уулзсны дараа телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Ээж маань захидал бичснээс хойш ааваас ямар нэгэн хариу аваагүй болохоороо түүнийг бидэнтэй харилцаатай байхыг хүсэхгүй байна гэж таамагласан болов уу. Би ээжээсээ аавынхаа тухай их асуудаг байлаа. Аав маань ямаршуу хүн байсныг асуухаар “ Хүү минь толинд очоод хар даа” гэдэг байж билээ” гэж дурсав. Хүүгийн аав Тони Трафани түүний эхнэр хоёр амьдралынхаа турш хүүхэдтэй болж чадаагүй бөгөөд тэрээр “Эхнэр маань хүүхдэд их хайртай, хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч болоогүй, яагаад надаас хүүгийн минь тухай бичсэн захидлыг нуусныг би ойлгохгүй байна. Хүүгээ олж уулзсан минь миний амьдралын хамгийн том бэлэг боллоо” хэмээжээ.