m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 08:49
74
Зил-130 машины жолоочид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутагт байрлах Улиастайн уулзварын зүүн замд энэ сарын 17-ны өдөр Налайхаас ирж байсан ЗИЛ-130 маркийн 64-90 НАА улсын дугаартай ачааны машин Истана маркийн 35-34 НАА улсын дугаартай микро автобустай мөргөлдөж осолдсон.

Ослын улмаас нэг хүн газар дээрээ амиа алдаж, 10 гаруй хүн бэртсэн хэрэг гарсан. Дээрх ослыг цагдаагийн байгууллагад шалгаж, жолооч М овогтой Х-д Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-т "энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.