m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 08:55
55
Ялтнуудтай хамтарсан зөвлөгөөн боллоо

Дүүргийн гуравдугаар прокурорын газраас Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсгийн байранд тус хэсгийн дарга дэд хурандаа П.Манлайбаатар, туслах прокурор Д.Дашцэрмаа, хяналтын прокурор Б.Баярмагнай, Цагдаагийн хэлтсийн хөдөлгөөний аюулгүй байдлын тасгийн байцаагч ахмад Б.Амаржаргал, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Түвшинжаргал нар оролцон тус шийдвэр гүйцэтгэх хэсгийн хяналтанд ял эдэлж байгаа хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн торгох ялаар шийтгэгдсэн нэг, албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн нэг, тодорхой албан тушаал эрхлэх эрх хасагдсан 13, нийт 15 ялтныг оролцуулан  зөвлөгөөн ярилцлага зохион байгуулсан байна.

Дээрх ялтнуудад Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн “Санамж” бичгийн утга агууллагыг нэг бүрчлэн  тайлбарлан таниулж, тараан  өгсөний дээр тухайн ялтнууд хяналтанд байх хугацаанд эдлэх эрхийн хязгаарлалт болон шүүхээс даалгасан үүргийн хэргжилтийн талаар  прокурор, цагдаа, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус тусын мэдээлэл өгч,  ял эдлэхтэй холбогдсон цаашид анхаарах асуудлыг тайлбарлаж өгчээ.