m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 08:55
61
Сэтгүүчид спортлог гэдгээ харуулж байна

"Супер цом 2015" хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын гар бөмбөгийн тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд хэвлэл мэдээллийн салбарынхан идэвхтэй оролцож байна. А хэсгийн тоглолтоор тэмцээн эхэлж, TV-9, TV-5, МҮОНРТ, "Монгол ньюс"-ийн эрэгтэй баг, "Масс эженси" группийн эмэгтэй баг өрсөлдөгчөө хожлоо.

Сэтгүүлчид спортод элэгтэй, чадвартай гэдгээ харуулж байна. Хожигдсон багууд 1-2 онооны зөрүүтэй ялагдсан. Цаг наргүй ажилладаг ч хэвлэл мэдээллийн салбарынхан бэлтгэлээ базааж, багаа сайн бэлтгэсэн нь  нь тоглолтоос харагдаж байв. ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны зааланд болж буй гар бөмбөгийн тэмцээн өнөөдөр шилдгүүдээ шалгаруулах юм. "Супер цом 2015" тэмцээнд оролцож буй сэтгүүлч тамирчиддаа амжилт хүсье.