m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 08:58
45
Хуульчийн гэрчилгээ гардууллаа

Монголын Хуульчдын холбооны гишүүн шүүгч, ажилтнуудад хуульчийн шинэчилсэн гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд боллоо.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу тус хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хуульчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан нийт 4771 хүн бүртгэлд хамрагдан шинэчилсэн гэрчилгээ авахаар болсон аж.

Дээд шүүхийн шүүгч, ажилтнуудад хуульчийн шинэчилсэн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Монголын Хуульдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, тус холбооны Тамгын газрын дарга Н.Энх-Амгалан нар оролцож, холбооноос зохион байгуулсан үйл ажиллагааны талаар зарим мэдээллийг өгч, сонирхсон асуултад нь хариулсан юм.