m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 12:11
173
"Шинэ үе"-ийнхэн маргааш эх орондоо ирэх гэнэ

Энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшны жүжигчид явж байгаад осолдож  Т.Билгүүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Ум сайн амгалан болтугай

Авьяас, чадвар нь оргилсон залуу жүжигчин Т.Билгүүний гэр бүл, хань, үр хүүхэд, ойр дотнын хүмүүс, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Тус продакшнын жүжигчид маргааш эх орондоо ирэх гэнэ. Харин хавирга  нь хугарсан А.Энхжин, зөөлөн эдийн гэмтэлтэй Р.Алтансүх нар хэзээ ирэх нь тодорхой бус байна. Жүжигчин Бооёо  тэднийг Хөх хотын төв эмнэлэгт үзүүлэхээр явжээ. Талийгаач Т.Билгүүний гэр бүлийнхэн ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуу руу явжээ.