m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 15:17
18
Эрээн хотод "Цагаан сар"-2015 үзэсгэлэн худалдаа болно

МҮХАҮТ нь ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газартай хамтран үйлдвэрлэгч, импортлогчдын эдийн засгийн хямралыг даван туулахад, бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 24-28-ний өдрүүдэд “Цагаан сар-2015” сэдэвт үзэсгэлэнг БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулах гэж байна.

Өмнөговь аймгийн ХАҮТ-аас аймаг орон нутгийнхаа экспортлогч, импортлогч ААН, хувь хүн бүр бизнесийн зах зээлээ өргөжүүлэх  боломжийг олгох зорилгоор  цай, цагаан идээ, модон эдлэл, гар урлал гэсэн чиглэлээр дөрвөн аж ахуйн нэгж, хоёр иргэнийг тус үзэсгэлэн худалдаанд оролцуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Тус үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн мөн импортын бараа бүтээгдэхүүн оролцох боломжтой бөгөөд Эрээн хотын гаалиар тохиролцсон журмын дагуу хөнгөлөлттэй нэвтрүүлэхээр зохион байгуулагч талтай тохиролцсон байна. Харин хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой БНХАУ-ын талаас тавьсан хорио цээрийн улмаас малын гаралтай, мах махан бүтээгдэхүүний тоог хязгаартай бүртгэх аж.

Эрээн хотод "Цагаан сар"-2015 үзэсгэлэн худалдаа болно.