m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 16:36
64
800 дахь ялалтаа байгуулсан Хакүхо шинэ дээд амжилтын төлөө

Хацү башё өндөрлөхөөс хоёр хоногийн өмнө 33 дахиа түрүүлэх болзлоо хангасан их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр нутаг нэгт ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг барьцтай түлхэх мэхээр ялснаар дээд зиндаанд 800 дахь ялалтаа байгууллаа. Тэрбээр сүүлчийн өдөр Какүрюү М.Анандыг давсан тохиолдолд өөрийн тогтоосон бас нэгэн рекордоо ахиулах боломжтой байна. Тодруулбал тэрбээр макүүчи зиндаанд өвдөг шороодолгүй түрүүлсэн тоогоороо (10) дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд араас нь 8 түрүүтэй Тайхо, 5 түрүүтэй Асашёорюү аваргууд удаалдаг юм.

Өнөөдрийн барилдааны хуваариас танилцуулбал ёкоүзна Харүмафүжи озэки Кисэносатотой, озэки Гойэдо, Котошёогикү нар хоорондоо барилдах оноолт таарчээ. 

14 дэх өдрийн барилдааны тойм