m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 18:22
27
Премьер-лигийнхэнд халгаатай FA Cup

Английн цомын тэмцээний дөрөвдүгээр раундын тоглолтууд өнгөрөгч баасан, бямба гаригт болоо. Премьер-лигт аваргын төлөө өрсөлдөж буй “Челси”, “Манчестер Сити” багууд энэ даваанд хожигдсоноор FA Cup-ыг орхилоо. Тухайлбал “Челси” хоёрдугаар бүрэлдэхүүнээрээ тоглоод “Брэдфорд”-д 2:4-өөр бутниргүүлсэн бол “Манчестер Сити” талбай дээрээ “Мидлсборо”-гийн эсрэг юу ч хийж чадахгүй байсаар 0:2-оор ялагдал хүлээв. Мөн “Тоттенхэм”, “Соунси” зэрэг Премьер-лигийн багууд энэ даваанаас хасагдаж, “Ливерпуль”, “Манчестер Юнайтед” тэнцжээ.

Блэкберн – Соунси 3:1

Саутгемптон – Кристал Пэлас 2:3

Челси – Брэдфорд 2:4

Дерби Каунти – Честерфилд 2:0

Престон – Шеффилд Юнайтед

Бирмингем – Вест Бромвич 1:2

Кардифф – Рединг 1:2

Сандерлэнд – Фулхэм 0:0

Манчестер Сити – Мидлсборо 0:2

Тоттенхэм – Лестер 1:2

Ливерпуль – Болтон 0:0

Кембриж – Манчестер Юнайтед 0:0