m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 18:52
26
Оросын гандболчид Рио-гийн олимпийг өнжих үү?

Катарын нийслэл Дохад болж буй гандболын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий тавдугаар тойргийн тоглолтууд өчигдөр боллоо. Тэмцээний “D” хэсэгт ОХУ-ын шигшээ шийдвэрлэх тоглолтдоо Аргентинд хожигдсоноор хасагдах шатанд шалгарах боломжгүй болсон. Ингэснээр оросууд “Рио де Жанйеро 2016” олимпийн наадамд оролцох боломж нь тун багасав. Одоо тэд Европын аварга шалгаруулах тэмцээнд зөвхөн түрүүлж байж л олимпод оролцох эрхээ авах юм.

“А” хэсэг: Испани 10 оноо, Катар 8, Словен 6, Бразил 4, Беларусь 2, Чили 0

“В” хэсэг: Хорват 10, Македон 8, Австри, Тунис 5, Босни Герцеговина 2, Иран 0

“С” хэсэг: Швед, Франц 7, Исланд, Египет 5, Чех 2, Алжир 0

D хэсэг: Герман 9, Дани, Польш 6, Аргентин 5, ОХУ 2, Саудын Араб 0