m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.25 02:35
21
Сурагчид маргааш хичээлдээ орно

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусч, даваа гаригт буюу маргааш хичээлдээ орно. Харин хөдөө орон нутгийн бага ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 10-наас эхэлж ирэх хоёрдугаар сарын 8-нд дуусна. Дунд ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 26-наас эхэлж хоёрдугаар сарын 8-нд дуусах бол ахлах ангийнхан нэгдүгээр сарын 31-нээс амарч, хоёрдугаар сарын 9-нд хичээлдээ орох аж.