m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.25 03:32
59
Сар шинийн үзэсгэлэн худалдаа явагдаж байна

Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн зургаан дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төвд,

- Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбайд,

- Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын гадна талбайд,

- Баянгол дүүрэгт “Лион” тауэр,

- Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК-д, “Номингийн тав трейд” ХХК-д, “Хоум плаза”-гийн дотор талбай, “Улаанбаатар импекс” ХХК-д,

- Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төв, “Сувдан” төвийн дотор талбайд  тус тус  зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл үргэлжлэх юм. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монголд үйлдвэрлэв” Цагаан сар үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Мишээл экспо”, “Шөнийн зах”, “Драгон” төвд зохиохоор төлөвлөжээ.