m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.25 03:35
54
Гоо сайхандаа гаргадаг алдаа

Сайн таарахгүй байгаа буруу шингэн энгэсэг хэрэглэх
Тийм ээ, өөртөө тохирсон шингэн энгэсэг олох маш хэцүү. Гэхдээ тэглээ гээд өөрт тохироогүй, өнгө таараагүй, шингээгүй энгэсэг түрхэж байснаас нүүрээ будахгүй байсан нь илүү зөв сонголт байдаг. Тиймээс цаг зав гарган өөрт тохирсон бүтээгдэхүүнийг л олж түрхэхээр хичээгээрэй.

Шөнийн цагаар аль болох бага будаг хэрэглэх
Унтаж байхдаа будаг түрхдэг гэж хэлээгүй юм шүү. Найз нөхөдтэйгээ үдэшлэгт оролцох, шөнийн туршид зохион байгуулсан арга хэмжээнд очих зэрэг өглөө болтол нүүрний будагтайгаа байх тохиолдол цөөнгүй. Энэ тохиолдолд аль болох бага будаж, гэртээ очсон хойноо маш сайн угааж цэвэрлээрэй. Учир нь шөнө арьсны бүх сүв нээгдсэн байдаг учраас илүү сайн цэвэрлэх шаардлагатай.

Гуужуулагчийг хэтрүүлэн хэрэглэх болон хэрэглэхгүй байх
Гуужуулагчийг хэрэглээд дууссаны дараах мэдрэмж магтмаар байдаг шүү дээ. Арьсаа илээд л баймаар мэдрэмжийг авахын тулд бүсгүйчүүд хэт ойрхон хугацаанд гуужуулагч хэрэглэснээр арьсаа нөхөн сэргээгдэх боломжгүй болтол нь гуужуулж, гэмтээх нь бий. Тиймээс гуужуулагчийг долоо хоногт 2-оос дээш удаа огт хэрэглэж болохгүй. Мөн гуужуулагчийг огт хэрэглэдэггүй бүсгүйчүүд ч цөөнгүй байдаг. Нэгэнт үхэжсэн, арьснаас салах ёстой арьсан дээрээ дахин дахин будаад байвал ямар байх вэ гэдгийг бодож үзээд гуужуулагчаа тогтмол гэхдээ долоо хоногт ихдээ 2 удаа хэрэглэж заншаарай.

Хугацаа нь хэтэрсэн сормуусны будаг хэрэглэх
Гоо сайхны бүтээгдэхүүн бүрт ашиглах хугацаа гэж бий. Сормуусны будагны хэрэглэх хугацаа 3 сар. Гэтэл хүмүүс “Зүв зүгээр л байна шүү дээ” гэдэг шалтгаанаар үргэлжлүүлэн хэрэглэсээр байдаг. Амьдралыг бүтнээр нь харах хоёр сайхан мэлмийд нь хэрэглэх энэ бүтээгдэхүүнд анхааралтай хандахгүй бол эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй учраас 3 сар тутам шинийг авч байгаарай.

Суурь хэрэглэхгүй хумсаа будах
Base coat буюу хумсны будагны суурийг хэрэглэхгүйгээр хумсаа бараан өнгөөр будах нь буруу. Учир нь суурь хумсыг гэмтэх, өнгө алдах, хэврэгших зэрэг олон зүйлээс хамгаалдаг. Суурь хэрэглэхгүйгээр тогтмол бараан өнгөөр буддаг бол хумс өнгөө алдаж, будаггүй байх үед шаргал өнгөтэй, өвчтэй харагддаг. Хумсыг хамгаалахаас гадна будгийг илүү удаан тогтооход тустай учраас суурийг тогтмол хэрэглээрэй.

Үсийг шууд индүүдэж, сэнсдэх
Индүү, сэнс, хайч зэрэг халааж хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө түрхдэг хамгаалагч шүршигч байдаг ч хүмүүс төдийлөн хэрэглэдэггүй. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзсан хүмүүсийн хамгийн их хэлдэг үг нь “Үс яг хэвээрээ байсан. Ерөөсөө ч гоё болоогүй” гэсэн байдаг. Үс яг өмнөх шигээ л байх нь харин ач тус нь юм шүү дээ. Олон дахин индүү сэнс хэрэглээд байвал үс гэмтэж, салаалж, хугарч, хуурайшдаг. Харин эдгээр хамгаалагч шүршигчүүд нь үсийг одоо байгаагаас илүү “царай алдах”-аас хамгаалдаг.

Бохир багс, порлоноо дахин дахин хэрэглэх
Багсаа тогтмол угаах хэрэгтэй байдаг ч бусадтай дамжуулж хэрэглэдэггүй юм чинь гэсэн шалтгаанаар хэрэглэсээр байдаг бүсгүйчүүд бий. Чиний арьс маш цэвэрхэн байсан ч будагтай үлдсэн багсанд нян, тоос цугларсаар байдаг учир арьсыг өвчлүүлж, үрэвсүүлж, батга гарах нөхцлийг бүрдүүлж өгдөг учраас боломж гарах бүрт угааж, шинээр сольж байгаарай. Хэрвээ чамд багс цэвэрлэгч шингэн байхгүй бол шампуниар орлуулж болно. Багсаа шампуниар угаасны дараа цэвэрхэн алчуурт үстэй хэсгээр нь дарж усыг нь авна. Дараа нь цэвэрхэн алчуур дээр тавиад хатаагаарай. Багсаа хэрэглэхгүй үедээ таглаатай саванд хийж хадгалж байвал сайн.