m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.25 06:10
146
МҮОХ-ноос тайлбар хийлээ

МЧБХ-ны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй зарим спорт холбоодын удирдлагууд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдөхийг шаардаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл захидал бичсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Дээрх асуудалтай холбогдуулан МҮОХ-ноос албан ёсны тайлбар хийсэн байна. Энэхүү тайлбарын товч утгыг сонирхуулбал:

  1. Олон улсын олимпийн хороо МҮОХ-ноос нэмэлт материалыг хүлээн авч, холбогдох бичиг баримтуудыг Ёс зүйн хороотой хамтран нарийвчлан шалгасны үндсэнд “Ирүүлсэн мэдээлэл болон тайлбарыг хүлээн авч, шалгаж үзээд олимпийн Хартийг зөрчсөн асуудал байхгүйг тогтоосон бөгөөд дотоодын асуудалд оролцох шаардлага байхгүй байна” гэсэн хариу илгээсэн.
  2. Гишүүнчлэлээ түр зуур хасуулсан Энэтхэгийн ҮОХ-нд өрнөсөн шиг үйл явдал болж байна гэсэн утгатай зүйлийг зарим спорт холбоодын удирдлагууд ярьж байгаа нь буруу юм. Энэтхэгийн ҮОХ-ны сонгуульд Засгийн газраас нь оролцож, олимпийн Хартийг зөрчсөн тул ОУОХ-ны гишүүнчлэлээс хасагдсан юм”

гэсэн тайлбарыг МҮОХ-ноос ирүүлжээ.

МҮОХ-ны мэдэгдэл

 

ОУОХ-ноос ирүүлсэн хариу