m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.25 06:56
39
Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж байна

Улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр Шилэн дансны тухай хуулийг баталсан билээ. Уг хуулийн хэрэгжилт 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.

Тус байгууллагаас хуулийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, жигдрүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг-ийг ШШГЕГ-ын даргын  тушаалаар байгуулан ажиллаж байна. Мөн Шилэн дансны хэрэгжилтийг хангуулах тухай ШШГЕГ-ын даргын энэ сарын 6-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврыг батлан, нийт анги, албадад хүргүүлсэн аж.

Ажлын хэсэг системийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалт хийж, цахим хуудсанд мэдээлэл оруулах харьяа байгууллагуудын жагсаалтыг гаргаж, эрх үүсгүүлж, харьяа шийдвэр гүйцэтгэх алба, хорих ангиуд, салбар нэгжүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж эхэлжээ.