m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.25 06:59
88
Өвөрхангай- Хүн амын тоо өсчээ

Аймгийн хүн амын тоо 2014 оны жилийн эцсийн байдлаар 112591 болж, өмнөх оныхоос 767 хүнээр буюу 0.7 хувиар өсчээ. Нийт хүн амын 29.1 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 66.6 хувийг 15-64 насныхан, 4.3 хувийг 65 түүнээс дээш насныхан эзэлж байна. Нийт хүн амын 49.8 хувь нь эрэгтэйчүүд, 50.2 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Нийт хүн амын 49.8 хувь нь эрэгтэйчүүд, 50.2 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Нийт өрхийн тоо 33015 болж , өнгөрсөн оноос 1.8 хувь буюу 594 өрхөөр  нэмэгдсэн бөгөөд 25.3 хувь нь аймгийн төвд, 32.2 хувь нь сумын төвд, 42.5 хувь нь хөдөөд  суурьшсан байгаа ажээ.