m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.25 09:00
69
Хакүхо М.Даваажаргал: Бурхан намайг хүлээн зөвшөөрсөн учир би ийм амжилт үзүүллээ

Түрүүлсэн бөх NHK телевизэд шууд ярилцлага өгдөг. Их аварга сэтгүүлчийн асуултад хэрхэн хариулсныг сонирхуулъя.

-Түүхэн дээд амжилтын эзэн боллоо. Сэтгэгдэл ямар байна вэ?

Бурхан намайг хүлээн зөвшөөрсөн учир би ийм амжилт гаргалаа.

-Үнэхээр сайхан байна.

-Мэдээж их хэцүү хүнд барилдаан олон байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Өнөөдрийг хүртэл нэг ч өдөр амарсангүй. Байнга бэлтгэл хийж, амжилтаа ахиулахын төлөө зүтгэсэн.

-Дээд амжилт тогтоох башё эхэлсэн өдрөөс эхлэн ордон дүүрэн байлаа?

-Бурхан намайг хүлээн зөвшөөрсөн учир би ийм амжилт гаргалаа. Хүчирхэг эр хүний ард ухаантай бүсгүй байдаг гэдэг үг бий. Ард тал, түшиг тулгуур минь болдог эхнэртээ баярлалаа.

-Тайхо аваргын амжилтыг эвдлээ. Ямар мэдрэмж төрж байна?

-Хэдийгээр тоогоор давж буй ч сэтгэл зүйн хувьд болоогүй байна. Барилдааныг ирж үзсэн нийт хүмүүстээ, монголчууддаа баярлалаа.

 

 

Хүчирхэг эр хүний ард ухаантай бүсгүй байдаг гэдэг үг бий. Ард тал, түшиг тулгуур минь болдог эхнэртээ баярлалаа.