m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.25 09:02
34
Барьцаанд байсан Японы нэг иргэнийг хөнөөжээ

Японы хоёр иргэнийг барьцаалагч хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст өчигдөр орой Японы сэтгүүлч Кенжи Готогийн дүрс бүхий нэгэн бичлэгийг нийтэд дэлгэсэн байна. Уг бичлэгт Кенжи Готогийн дуу хоолойн бичлэгийг оруулсан байсан бөгөөд тэрээр барьцаанд байсан Юкатаг барьцаалагчид хороосныг  хэлээд өөрийг нь суллахын тулд Иорданд хоригдож байгаа Сажида ал-Ришава гэгч эмэгтэйгээр солилцохыг санал болгосон байна. Сажида ал-Ришава нь 2005 онд Иорданы нийслэл Амман хотод бөмбөг дэлбэлж 50 гаран хүний амийг хөнөөсөн хэргээр хоригдож байгаа ажээ.

Исламын Улсын барьцаалагчид  Японы нэг иргэнийг хороож, нөгөөг нь Иордонд хоригдож байгаа террорист этгээдээс солилцохыг санал болгожээ.

Кенжи Готогийн ээж хүү нь дэлхий дахинд энх тайван байхыг хүсдэг гэдгийг Исламын Улсын цэргийн бүлгийнхэн ойлгоосой гэж хүсээд Японы Засгийн газар хүүг нь аварч чадна гэдэгт итгэж байна хэмээлээ.

Нэг иргэнээ аварч чадаагүйдээ Японы Ерөнхий Сайд Шинзо Абе хэлэх үгээ олохгүй байна.

Японы Ерөнхий сайд Шинзо Абе энэ хэргийн дараа нэг иргэнийхээ амь насыг аварч чадаагүйдээ ихэд харамсан гэр бүлийнхэнд нь хэлэх үг олдохгүй байгаагаа илэрхийлээд үлдсэн иргэнээ аврахын төлөө үргэлжлүүлэн чадах бүх арга хэмжээгээ авах болно гэж мэдэгдлээ.