m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.25 11:13
52
"Ноён уулаа аврая" хөдөлгөөнийхөн жагсана

"Ноён уулаа аврая" уриатай тайван жагсаал Чингис хааны талбайд маргааш болох аж. Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул нь Хүннүгийн үеийн хаадын шарил ба үнэт өв хөрөнгө ихээр хадгалагддаг түүхэн газар боловч уулын хөндийд алт олборлох лиценз олгогдоод байгаа гэж нутгийн иргэд болон “Ноён уулаа аврая” хөдөлгөөнийхөн үзэж байгаа юм. Тэд өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэхээр ийнхүү төв талбайд цуглахаар шийдсэн байна.