m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 00:27
29
“Алтан гран-при”-гээс арван медальтай

ОХУ-ын Красноярск хотноо болсон И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан гран-при” тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 86, 97, 125 кг-ын жингийн барилдаанууд болж, манай долоон бөх өрсөлдсөнөөс О.Үйтүмэн мөнгө, Ж.Чулуунбат хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний 86 кг-д О.Үйтүмэн /Аврагч/ эхний хоёр барилдаандаа Оросын бөхчүүдийг ялж, хагас шигшээд Беларусийн Александр Гуштынийг 5:0-ээр ялж, алтан медалийн төлөө ОХУ-ын А.Уришевт 4:11-ээр дийлджээ.

125 кг-ын жинд Ж.Чулуунбат /Арслан/ нэгдүгээр тойрогт Оросын С.Эльтаровыг ялж, дараа нь мөн улсын А.Хугаевт дийлдэн, дагах барилдаанд ОХУ-ын бөхийг, хүрэл медалийн төлөө нутаг нэгт Н.Золбоог 4:1-ээр ялжээ.

Энэхүү тэмцээнд манай эрэгтэй 28, эмэгтэй 16 бөх хүч сорьж, нийтдээ арван медальтай (түүний дунд хоёр алт, мөн сүүлийн гурван жил медаль аваагүй эрэгтэйчүүд медальд хүрсэн) ирлээ.