m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 01:18
54
Өвөрхангай- Нялхсын эндэгдэл буурчээ

Эрүүл мэндийн газраас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон ажилласан. Зорилтот жилийн хүрээнд найман зорилт, 45 үйл ажиллагаа төлөвлөн сум, өрхийн эрүүл мэндийн дарга нартай “Амлалт хариуцлагын гэрээ” байгуулж ажилласан бөгөөд төлөвлөгөөгөө 98.6 хувьтай биелүүлжээ. 

Зорилтот жилийг зарлан ажилласнаар нялхсын эндэгдэл 14,2 хувь, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 21 хувиар буурч, улс, аймгийн дунджаас доогуур түвшинд хүрсэн байна.  

Аймгийн хэмжээнд эх барих, нярайн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн их эмч 39, эх баригч, хүүхэд нярайн сувилагч 51 ажиллаж байна. Их эмч нарын 80 хувь, сувилагч тусгай мэргэжилтний 87 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, улсын ур чадварын уралдаанд сүүлийн гурван жилд эхний байруудад шалгарсан, мэргэжлийн, чадварлаг баг тусламж үйлчилгээ үзүүлж байна.