m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 01:26
326
Оройн хоолондоо шарсан махны ороомог хийх арга

1. Махаа бэлтгэнэ. Ингэхдээ 10 см урттай, 3-4 см өргөнтэйгөөр нимгэн хэрчиж бэлтгэнэ.

2. Бэлтгэсэн махаа хоёр талаас нь давс, перц, сүмсээр амтлах бөгөөд амталсны дараа дор хаяж 30 минут байлгаарай.

3. Махны амтлагч уусч байх хооронд ногоогоо бэлдэцгээе. Чинжүү, хулуу, ногоон сонгино, лууванг урт нарийн хэрчих бөгөөд маханд орооход хоёр талаар нь илүү гарч байхаар хэрчинэ.

4. Цөцгийн тосоо (Mасло байж болно) дунд зэргийн гал дээр хайлна.

5. Жижиглэн хэрчсэн улаан сонгиныг тосонд хийж зөөлөрч, ягаан өнгөтэй болтол 1-2 минут хуурна.

6. Бальзамын цуу, бор сахар, үхрийн махны шөлийг хийж сүмс болтол нь сайтар хутгана.

7. Уг сүмсээ сайтар буцалгах бөгөөд цөцгийн тос сүмсний дээр тунаж, өтгөн сүмс болтол нь зөөлөн гал дээр буцалгаад тусд нь саванд гаргаарай.

8. Сүмс хийсэн хайруулын тавгаа угаалгүйгээр бага зэргийн оливын тос хийж 2 ширхэг хумс сармисаа хуурна. 9. Лууван, чинжүү, хулууг хийж 2-3 минут хуурна. (Ногоон сонгиныг хийхгүй.)

10. Ногоог хуурах явцдаа давс, перц болон бусад амтлагчаар амтлана. Хэт их хуурахгүй өнгөн тал нь болтол хуурахыг анхаараарай.

11. Ингээд болсон ногоогоо ногоон сонгинотой хольж бэлтгэж амталсан махандаа ороож шорлоно.

12. Шорлосон махаа шарах хэмжээний оливын тосыг хайруулын тавганд халааж бэлэн болмогц ороомгоо шарж эхэлнэ. Шарах явцдаа ороомгыг гаднаас нь амталж болно. Махыг нимгэн хэрчсэн тул ороомог тэр дороо л болж сайхан үнэртээд эхлэнэ.

13. Ингээд ороомгоо болмогц модон шоруудыг авахаа мартуузай. Ороомгон стийкээ таваглан дээр нь өмнө бэлтгэсэн үхрийн махны шөлтэй сүмсээр амталснаар таны хоол бэлэн боллоо.